БАЯНХОНГОР: Эрсдэлийн үед стандарт ажиллагааны журмыг хэрэгжүүлэх нөхцөл бүрджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-12-16 16:44:18

Баянхонгор, 2025 оны арванхоёрдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Дэлхийн зөн Монгол” ОУБ нь АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн (USAID) санхүүжилттэй, FHI 360 олон улсын байгууллагын хэрэгжүүлж буй “Халдварт өвчний дэгдэлтийг тогтвортой хянахад дэмжлэг үзүүлэх – ЕріС” төслийг дэлхийн 32 улсад хэрэгжүүлж буй. Тус төслийг Монгол улсын хангайн бүсийн аймгуудад энэ оны 7 дугаар сарын 21-нээс 12 дугаар сарын 31-ний хооронд хэрэгжүүлэн ажиллаж байна.


Төслийн хүрээнд дөрвөн удаагийн сургалтад 100 гаруй төрийн албан хаагч болзошгүй цар тахлын төрлийг тодорхойлон, зооноз өвчинд дүн шинжилгээ хийж, эрсдэлийн үеийн харилцаа, холбооны бэлэн байдлын үнэлгээгээр хүний болоод санхүүгийн нөөц, мэдээллийн нөөц, хамтран ажиллах байгууллага, мэргэжилтнүүдээ оновчтой томилон, цар тахлын үед зорилтот бүлэгт хэрхэн мэдээлэл хүргэх талаар онол, дадлага хослуулан чадавхжуулсан сургалтуудыг зохион байгуулжээ.  


“Халдварт өвчний дэгдэлтийг тогтвортой хянахад дэмжлэг үзүүлэх – ЕріС” төслийн үр дүнд аймгуудын Засаг даргын захирамжаар Эрсдэлийн харилцаа, холбооны ажлын хэсгүүд байгуулагдаж, эрсдэлийн үед ажиллах стандарт ажиллагааны журмыг хэрэгжүүлэх нөхцөл бүрдсэн байна. 


Төсөл хэрэгжүүлэгч байгууллагаас ОБГ-т мэдээлэл харилцааны тоног төхөөрөмж /зөөврийн старлинк, цэцэглэгч батерей, нарны панел, зөөврийн компьютер/, МЭГ-т сорьц тээвэрлэх зөөврийн хөлдөөгч, ЗӨСТ-д хээрийн судалгаанд шаардлагатай материал /майхан, усны хамгаалалттай хувцас гм/ болон эмнэлгийн хэрэгсэл зэргээр нийт 23 нэр төрлийн  51 сая төгрөгийн төхөөрөмж, хэрэгслийг хүлээлгэн өглөө. 


Баянхонгор МАА-д суурилсан эдийн засагтай аймаг. Зоонозын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эдийн засаг, хүн амаа болзошгүй эрсдлээс хамгаалахад орон нутгийг мэргэжил, арга зүйгээр ханган, багаж хэрэгслийн олон талт дэмжлэг үзүүлсэнд аймгийн Засаг дарга Э.Энхбат төсөл хэрэгжүүлэгч талуудад талархал илэрхийлэв.

相关新闻