БАЯНХОНГОР: НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөл Баянхонгор аймагт ажиллав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-12-17 15:47:04
Баянхонгор, 2025 оны арванхоёрдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. НҮБ-ын Хүүхдийн сангийн Хүүхэд хамгааллын мэргэжилтэн С.Болорцэцэг, Хүмүүнлэгийн хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн О.Номин нар Баянхонгор аймагт ажиллалаа. Бүрэлдэхүүнийг Баянхонгор аймгийн Засаг дарга Э.Энхбат хүлээн авч уулзав.

Уулзалтад НҮБ-ын Хүүхдийн сангийн мэргэжилтнүүд болон орон нутгийн холбогдох удирдлага, мэргэжилтнүүд оролцлоо.

Засаг дарга уулзалтын үеэр 2017-2022 онд хэрэгжсэн “Хүүхдэд ээлтэй орон нутаг хөтөлбөр”-ийн үр шимийг дурдаад тогтвортой байдлыг хангах хүрээнд авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөв. Тэрбээр яриандаа, “Баянхонгор аймгийн хүүхэд багачууд тэдний гэр бүл, эрүүл мэнд, нийгмийн олон тал руу хандсан төсөл хөтөлбөр бүрийн үр дүнд нэн таатай байна. Орон нутгийн зүгээс хамтын ажиллагаагаа илүү өргөжүүлэн тэлнэ гэдэгт итгэлтэй байна” гэж онцолсон.
НҮБ-ын Хүүхдийн сангийн мэргэжилтнүүд “Хүүхдийн сан”-тай олон жил, үр дүнтэй хамтран ажиллаж ирсэн Баянхонгор аймаг, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийг бодитоор хангаж буй нийт бүрэлдэхүүнд талархал дэвшүүлээд хамтран хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний тухайд санал солилцов. НҮБ-ын Хүүхдийн сангийнхан албан томилолтын хүрээнд Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газар, Хохирогчийг хамгаалах байраар орж нөхцөл байдалтай танилцсан байна.
相关新闻