ДОРНОГОВЬ: Сайншанд өртөөг Ш.Ёндонноров агсны нэрэмжит болгохоор шийдвэрлэжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2025 оны арванхоёрдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Энэ оны 12 дугаар сарын 3-4-нд хуралдсан Дорноговь аймгийн ИТХ-аас УБТЗ-ын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн харьяа Сайншанд өртөөг тус өртөөний даргаар олон жил ажиллаж байсан Ширчиндоогийн Ёндонноров агсны нэрэмжит болгохоор шийдвэрлэжээ.
Ш.Ёндонноров агсан Сайншанд өртөөнд 40 гаруй жил ажилласан бөгөөд Сайншанд тулгуур өртөөний даргаар томилогдсон цагаас эхлэн 20 гаруй жил өртөөний үйл ажиллагаа, хөдөлгөөний аюулгүй байдлыг сахин хамгаалж, эрсдэл гаргалгүй ажиллаж хамт олноо удирдан зохион байгуулж явжээ.
Сайншанд өртөө нь 1300
орчим ажилтантай бөгөөд замын дөрөвдүгээр анги, зүтгүүрийн депо, барилга орон сууц зэрэг салбар анги нэгжтэйгээр төмөр замын зам засвар
арчлалт, ачаа тээш, хөдөлгөөний аюулгүй байдлыг хариуцан
ажиллаж байна.


Ulaanbaatar