Улаан бурханаар 345 хүн өвчилжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газраас гаргадаг мэдээгээр 2016 оны эхний 10 сарын байдлаар 2382 эх амаржиж, амьд төрөлт 2376 болж өмнөх оны мөн үеийнхээс 37 хүүхдээр нэмэгдсэн байна.
Нялхсын эндэгдэл 73 болж, өнгөрсөн онтой харьцуулахад 21 хүүхдээр нэмэгдсэн байна. Амбулаториор давхардсан тоогоор 303.7 мянган хүнд үзлэг хийгдэж, 24227 хүн хэвтэн эмчлүүлсэн байна. Халдварт өвчнөөр 567 хүн өвчилж өнгөрсөн оныхоос 1.6 дахин нэмэгдсэн. Халдварт өвчнөөр өвчлөгчдийн улаан бурхан 345, заг хүйтэн 97, тэмбүү 26, сүрье 39, трихомоноз 30, салхин цэцэг 3, цусан суулга 5, нярайн үжил 1, хоолны хордлого 16, хачигт рикеттиоз 1, гар, хөл, амны өвчин 4 хүн өвчилжээ.
Хувийн хэвшлийн эмнэлгүүд 17198 хүнд 409.8 сая төгрөгийн төлбөртэй үйлчилгээ үзүүлсэн байна.
Ш.Айзаря