Энэ сарын 22-24-ний өдрүүдэд хүйтэрч цасан шуурга шуурна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-11-20 18:13:38
Yesukheitumur Tumurbaatar

Төв аймгийн хэмжээнд энэ сарын 22-нд нутгийн зарим газраар, 25-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж явган шуурга шуурна. Иймээс иргэд малчид сонор сэрэмжтэй байхыг Төв аймгийн ОБГ-аас мэдээллээ.

Түүнчлэн салхи  22, 24-нд зарим газраар 12-14 м/с  хүрч ширүүснэ. Хугацааны эхээр хүйтний эрч чангарч, томоохон  голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна. 23-наас нутгийн баруун өмнөд хэсгээр, цаашдаа нийт нутгаар хүйтний эрч бага зэрэг сулрах төлөвтэй талаар Төв аймгийн ус цаг уур орчны шижилгээний албанаас хэллээ.

Ташрамд дурдахад, энэ сарын 17-19-нд ихэнх нутгаар, 20-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж цасан шуурга шуурна. Салхи 17-19-нд зарим газраар 12-14 м/с байна. Харин нутгийн өмнөд хэсгээр зарим үед 16-18 м/с хүрч ширүүснэ. Агаарын температур 17-ноос хүйтний эрч чангарч хугацааны сүүлчээр Дархадын хотгороор шөнөдөө 34-39 градус өдөртөө 17-22 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус өдөртөө 15-20 градус хүйтэн байна. Харин бусад нутгаар шөнөдөө 20-25 градус өдөртөө 10-15 градус хүйтэн байна хэмээн Төв аймгийн ус цаг уур орчны шинжилгээний албанаас мэдээллээ.

Төв аймаг Т.Есүхэйтөмөр

相关新闻