СЭЛЭНГЭ: Хулан хатан бол Монголын түүхэнд алдар нэрээ мөнхөлсөн агуу бүсгүй юм
ФОТО МЭДЭЭ
Сүхбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ
аймгийн Сүхбаатар хотын "Гэрэлт цогцолбор" цэцэрлэгт хүрээлэнд Хулан
хатны гэрэлт хөшөө сүндэрлэн байдаг.
Гурван
мэргидийн
өлгий гэгдэх Сэлэнгэ нутгаар Удуйд
мэргид, Увас мэргид, Хаад мэргид хэмээх гурван овгоос бүтсэн Монгол аймгийн
нэгэн холбоо оршин байжээ. Эдгээрийн Увас мэргидийн тэргүүн нь Дайр-Усун, Удуйд мэргидийн тэргүүн нь Тогта бэхи, Хаад мэргидийн тэргүүн нь Хаатай Дармала ажгуу.
Чингис
хаан 1189-1206 онуудад дээрх аймгуудыг нэгтгэн Их Монгол улсын харьяат болгоход
Увас мэргидийн тэргүүн Дайр-Усун Чингис хаантай байлдах санаагүй хэмээн өөрийн
охин Хуланг хатан болгон өгч Их Монгол Улсад дагаар орсон байна.
Иймээс Хулан хатны төрсөн нутаг нь Сэлэнгэ аймаг бөгөөд түүний гэрэлт хөшөөг Сэлэнгэ аймгийн 80 жилийн ойгоор
Сүхбаатар сумын чөлөөт уран бүтээлч н.Цэвээнравдан аймгийн удирдлагуудтай хамтран эх хувилбарыг
нь бүтээн босгожээ.
Хөшөөний
сууринд:
“Хан
хурмастын охин тэнгэр
Хас
төрийн хатан эрдэнэ
Эзэн
Чингисийн зоригийг хурцалсан
Эрэмгий
Мэргидийн домогт гүнж
Төгс
үзэсгэлэнт Хулан таны
Түүх
шаштирын алтан сорыг
Хүй
дарсан чулуутай нь хамт
Хөх
Монголын хойморт дархлав” хэмээн сийлэн үлдээсэн байна.
Хулан бол Чингис хааны хоёрдугаар
ордны их хатан юм. 1204 онд Чингис хаантай учран золгож, гоо үзэсгэлэн мэргэн
ухаанаараа Чингис хаанд таалагдаж хоёрдугаар ордны хатан болсон байна.
Хулан хатнаас Хүлгэн гэдэг ганц
хөвгүүн төржээ. Чингис хаан түүнийг их хатныхаа хөвгүүдтэй нэгэн адил үзэж 4000
өрх иргэн соёрхсон гэдэг.
Хүлгэн нь 1235 онд ахмад хөвгүүдийн
аян дайнд оролцож Батыг даган Орос орныг байлдан эзэлж явсаад дайны дунд нас
барсан байна.
Хулан хатан бол Монголын түүхэнд алдар нэрээ мөнхөлсөн агуу бүсгүйн нэг байжээ.
Ulaanbaatar