Япон улс гадаадаас 1.2 сая гаруй ажилчин хүлээж авна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-12-24 11:40:19

ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 24 /NHK/. Хоёр өөр хөтөлбөрийн хүрээнд гадаадаас 1 сая 230 мянган ажилтныг хүлээн авна гэдгээ Японы засгийн газар мэдэгдлээ.


Тодруулбал, 2029 оны гуравдугаар сарын эцэс хүртэл 1 сая 231 мянга 900 хүнийг хүлээн авах төлөвлөгөөг шинжээчдийн бүлэгт танилцуулсан байна.


Төлөвлөгөөний дагуу, мэргэжилтэй ажилчдыг хүлээн авах одоогийн үйлчилж буй тогтолцооны хүрээнд 805 700 хүнийг хүлээн авч, 19 салбарт ажиллуулах ажээ. Тэднээс 199 500 хүн аж үйлдвэрийн салбарт, 133 500 хүн хүнсний үйлдвэрүүдэд ажиллах бол 126 900 хүн өвчтэй хүмүүс, өндөр настнуудыг асарна.


2027 оны дөрөвдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх өөр нэгэн хөтөлбөрийн хүрээнд гадаадын ажилчдыг 3 жилийн хугацаанд мэргэжилтний түвшинд хүртэл сургах ажээ. Энэ хүрээнд 17 салбарт гадаадаас 426 200 хүнийг хүлээн авах бөгөөд тэднээс 123 500 хүн барилгын салбарт, 119 700 хүн аж үйлдвэрийн салбарт, 61 400 хүн хүнсний үйлдвэрүүдэд ажиллана.


Японд хүлээн авах боломжтой хүмүүсийн тоо ба хөдөлмөрийн бүтээмжийн өсөлтийг тооцсоны үндсэн дээр 1 сая 231 мянга 900 гэсэн тоог гаргасан байна.  


Засгийн газар энэ төлөвлөгөөг ирэх оны нэгдүгээр сард хэлэлцэхээр төлөвлөж байгаа ажээ. 

相关新闻