Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан дэд бүтцийг сайжруулах хэрэгтэй гэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-11-21 10:17:36
oyuka_hu@yahoo.com

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг угтаж ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс ХБИ-ийн төлөөлөд сэргээн засах үйлчилгээний чиг хандлага, хууль эрх зүйн орчинд гарсан өөрчлөлтүүдийн талаарх мэдлэг олгох сургалт зохион байгууллаа.

Орхон аймагт  хөгжлийн бэрхшээлтэй 3800 гаруй иргэн бий. Тэдэнд чиглэсэн олон ажил хийгдэж байгаа ч дэд бүтэц ялангуяа зам харилцааг сайжруулах талаар анхаарч ажиллах хэрэгтэй гэнэ. Тухайлбал, албан байгууллага бүр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зам тавих шаардлагатай гэж сургалтын үеэр иргэд хэллээ.

Өнөөдрийн байдлаар ЗДТГ, Баян-Өндөр сум, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс, Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Эрүүл мэндийн газар, Орхон, Баян-Өндөр цогцолбор сургууль зэрэг төрийн 20 гаруй байгууллага тэргэнцэртэй иргэдэд зориулсан зам хийсэн. Бусад үйлчилгээний байгууллага энэ жишгийг дагаж ажиллахыг Нийгмийн бодлогын хэлтсийн дарга болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалдаг төрийн бус байгууллагын төлөөлөл хэллээ.

  Б.Оюун-Эрдэнэ

 

相关新闻