2026 оны аялал жуулчлалын нэгдсэн цаглаврын хэрэгжилтийг хангаж ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-12-24 16:47:17

Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 24 /МОНЦАМЭ/.  Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар "Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх төлөвлөгөөний төсөл” болон “Монгол Улсад 2026 онд зохион байгуулах аялал жуулчлалын арга хэмжээний нэгдсэн цаглавар”-ыг хэлэлцэж, хэрэгжилтийг хангаж ажиллах чиглэл өглөө. 


Монгол Улсад 2026 онд зохион байгуулах соёл, аялал жуулчлал, спорт, хурал, зөвлөгөөн, үзэсгэлэн арга хэмжээний нэгдсэн цаглаврыг нийслэл, 21 аймаг, төрийн байгууллагууд, мэргэжлийн холбоодын саналыг үндэслэн нэгтгэж, зохион байгуулах газар, хугацааг тогтмолжуулах чиглэлээр нэгдсэн бодлогоор дэмжиж, зохион байгуулалтыг чанаржуулж ажиллахыг анхааруулав.


Мөн өвлийн улиралд аялал жуулчлалыг хөгжүүлэх, улирлын хамаарлыг хэрхэн багасгах асуудлыг хэлэлцэж, худалдаа, үйлчилгээний байгууллагуудтай хамтран үнийн хөнгөлөлт бүхий “Хямдралын сар” аяныг зохион байгуулах, хил дамнасан, хил орчмын аялал жуулчлалыг цаг алдалгүй нээн хөгжүүлэх, хил залгаа улсуудын хотуудаас аймаг орон нутаг руу шууд нислэг бий болгох, гадаадын агаарын тээврийн компаниудын захиалгат нислэг үйлдэх хүсэлтийг дэмжих, өвлийн төрөлжсөн арга хэмжээг бодлогоор нэмэгдүүлэх, аялал жуулчлалын салбарт тулгамдаж буй зарим асуудлыг салбар дундын зохицуулалтаар шийдвэрлэж ажиллах үүрэг өглөө. 

相关新闻