Ихэнх нутгаар өнөөдөр цаг агаар тогтуун байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Нутгийн баруун хэсгээр өнөөдөр 20 цаг хүртэл үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно.
Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр,
Монгол-Алтайн уулархаг нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур
болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Тэс голын хөндийгөөр -21-26
градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр,
Орхон, Сэлэнгэ, Ерөө, Хараа, Онон, Улз голын хөндийгөөр -15-20 градус, Хангайн
нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 0-5 градус, Их
нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр -5-10 градус,
бусад нутгаар -11-16 градус хүйтэн байна.
Ulaanbaatar