Ш.Даваадорж усанд сэлэлтийн Мастерсын ДЦАШТ-д түрүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-11-22 10:09:25

Усан спортын ахмад тамирчин Ш.Даваадорж өвлийн усанд сэлэлтийн ахмадын /мастерс/ Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд оролцож тэргүүн байр эзэллээ.

Тэрбээр өнгөрсөн сард усан сэлэлтийн Мастерсын олон улсын тэмцээнд оролцож хоёр хүрэл медаль хүртсэн юм. Ш.Даваадорж нь 47 настай дэлхийн цомын АШТ-ий өмнөх бэлтгэлээ Хөвсгөл далайд базаасан байна. 2015 онд болсон олон улсын тэмцээнээс хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртэж байв.

Монголын усанд сэлэлтийн спортод түүхэн амжилт үзүүлэн, мастерсын олон улсын тэмцээн болон ДЦАШТ-ээс медаль авсан Монголын анхны тамирчин болоод байна.

Д.Өлзий

相关新闻