АОСХ-ны Дэд ерөнхийлөгчөөр Д.Жаргалсайхан сонгогдлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-11-22 10:33:42

БНХАУ-ын Шиамен хотноо 11 дүгээр сарын 20-21-нд Азийн Оюутны спортын холбоо /АОСХ/-ны ерөнхий ассамблей хурал боллоо.

Тус хурлаар зарим сонгууль болж, Монголын оюутны спортын холбоо /МОСХ/-ны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан Азийн оюутны спортын холбооны Дэд ерөнхийлөгчөөр сонгогджээ.

Тус хуралд МОСХ-ны ерөнхийлөгч Д.Баясгалан, МОСХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан, "Мон-Алтиус" дээд сургуулийн захирал М.Өсөхбаяр нар оролцсон байна.

Д.Өлзий

相关新闻