Улсын хоёрдугаар төв эмнэлэг мэдрэлийн төвтэй боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар, 2026 оны нэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. УХТЭ-ийн мэдрэл судлалын тасаг үйл ажиллагааныхаа цар хүрээг тэлж, мэдрэлийн төв болгон өргөжүүллээ.
Өнгөрсөн тавин жилийн хугацаанд тус тасаг мэдрэлийн өвчний оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргээн засах тусламж үйлчилгээг тасралтгүй хөгжүүлж, ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж иржээ.
Шинэ амбулаторийн тасаг мэдрэлийн төв нь иргэдэд үзүүлэх мэдрэлийн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлэх, өвчнийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх, тасралтгүй хяналт хийх боломжийг бүрдүүлж буйгаараа ач холбогдолтой юм.
Тус эмнэлгийн мэдрэл судлалын тасаг үүсгэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ой тохиож байгаа аж.

