Дотуур байрны засварын хөрөнгийг шийдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-11-22 18:07:28
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн Жаргалант сумын сургуулийн дотуур байрны барилгад суулт өгч хэт их чийгшил, ялзралт бий болжээ. Мөн халаалт нь доголдолтой байна.

Иймд аймгийн Засаг дарга Д.Батлут дээрх байдалтай танилцсаны дараа “Аваарийн зардал”-аас хөрөнгө гаргаж асуудлыг шийдвэрлэх үүргийг холбогдох байгууллагад өглөө. Тус байранд 1-12 дугаар ангийн 53 хүүхэд амьдардаг юм. Дотуур байрны гал тогоо нь өөр газар байрладгийн зэрэгцээ шүршүүрийнх нь бойлуур эвдэрсэн байна.

Иймд энэ өвлийг давахын тулд эхлээд шалны цөмрөлт, дулаан алдалт, гэрэлтүүлэг, агааржуулалтыг нэн түрүүнд шийдвэрлэхийг Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, С.Батжаргал нарт үүрэг болгов. Цаашид дотуур байрны асуудлыг бүрэн шийдвэрлэхийн тулд БСШУСЯ-д хандах гэнэ.

Б.Оюун-Эрдэнэ

             

 

相关新闻