“Хайрын дөрвөн улирал” цэнгүүн болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬМонголын Зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан, сэтгүүлч Л.Эрдэнэбат “Хайрын дөрвөн улирал” цэнгүүнээ ирэх сарын 01-нд 19 цагаас “Саран хөхөө” театрын тайзнаа үзэгчдэд толилуулна.
Тэрээр 1980-аад оноос уран бүтээлээ туурьвиж “Холхи урсгалын чимээ”,“Зүүдэн зөрөг”, “Бурхны шувуу”, “Зөв сэтгэл”, “Амраг нууц” яруу найргийн номууд хэвлүүлснээс гадна “Холоос бараатай нутаг”, “Хайрын хавар” цэнгүүнээ үзэгчдийн хүртээл болгож байжээ.
“Дорнын говиос монгол эхэлдэг”, “Миний Сайншанд” зэрэг түүний хийт болсон олон дууг театрын мэргэжлийн уран бүтээлчид амилуулах төдийгүй яруу найраг, дуу хуур, үндэсний бүжиг, дурсамж дурдатгал хосолсон өвөрмөц нэгэн үдшийг Дорноговьчууд хамтдаа өнгөрөөнө.
Л.Эрдэнэбат яруу найрагч Догшин ноён хутагт Данзанравжаагийн нэрэмжит “Саран хөхөө” театрын даргаар ажиллаж байна.
Х.Эрдэнэбулган