Булган аймгийн сумдаас нутаг дэвсгэрийн хувьд хамгийн бага боловч дөрвөн аймгийн таван сумтай хил залгадаг Рашаант суманд үндэсний өв соёлын наадгай өргөнөөр хөгжиж буй нь уламжлалт тэмцээнүүдтэй холбоотой гэж үздэг.
БУЛГАН: Өсвөрийн харваачид ур чадвараа сорилоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2026 оны хоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Рашаант сумын Шагайн харвааны холбооноос өсвөрийн харваачдын 2026 оны эхний тэмцээнийг зохион байгуулж, 6 багийн 40 гаруй харваач цэц мэргэнээ сорин өрсөлдлөө.
Рашаант суманд “Сансар”, “Алтан аргай” шагайн харвааны галууд идэвхтэй үйл ажиллагаа явуулж, Засаг даргын нэрэмжит “Элсэн тасархайн шагайн тойром” тэмцээнийг 18 жил тасралтгүй зохион байгуулж иржээ. Уг тэмцээнд жил бүр Архангай, Булган, Төв, Өвөрхангай, Сэлэнгэ аймгийн 300-500 орчим харваач хүрэлцэн ирж оролцпдог байна.
Үндэсний өв соёлыг сурталчлах, хүүхэд багачуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготой өсвөрийн шагайн харвааны анхдугаар тэмцээний шилдгүүд тодорчээ.
Багийн харвааны төрөлд:
А.Баясгалан ахлагчтай баг - тэргүүн байр
Г.Ариун-Эрдэнэ ахлагчтай баг - дэд байр
Б.Хишигбаатар ахлагчтай баг - гутгаар байр
Хувийн цуваа харвааны төрөлд:
Г.Ариун-Эрдэнэ - тэргүүн байр
Б.Хишигбаатар - дэд байр
Э.Нямдалай - гутгаар байруудыг тус тус эзэллээ.
Ташрамд, Рашаант нь Булган аймгийн хамгийн урд талын сум бөгөөд 1984 онд байгуулагдсан. Сумын төв Улаан шивээт нь аймгийн төвөөс 190 км, Улаанбаатараас 258 км зайд оршдог. Тус сум нь Хөгнө хан, Хар чулуут, Улаан шивээт, Аргал хайрхан зэрэг 4 багийн 950 өрхийн 3168 хүн амтай.



