МУГЖ Э.Лхагва-Очир Налайх дүүргийн "Хүндэт иргэн" боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2026-02-10 14:41:06

Улаанбаатар, 2026 оны хоёрдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. МУГЖ, уран нугараач Э.Лхагва-Очирыг Налайх дүүргийн 43 дахь “Хүндэт иргэн”-ээр өргөмжлөв.


Уран нугараач тэрбээр циркийн урлагт 27 дахь жилдээ ажиллаж, эх орныхоо нэрийг олон улсын тавцанд цуурайтуулж буй юм.


МУГЖ Э.Лхагва-Очир 1987 онд Налайх дүүрэгт төрж өсөн, есөн настайгаасаа Ардын жүжигчин, Төрийн соёрхолт Т.Цэнд-Аюуш багшийн гарын шавь болон уран нугаралт, тэнцвэрийн урлагаар хичээллэж эхэлсэн. 


Мөн тэрбээр 30 орны 300 гаруй хотоор 10 мянга орчим тоглолтыг толилуулсан байна.


Түүний шагнал урамшууллаас дурдвал

  • Монакогийн олон улсын циркийн сургуулиудын 16 дахь удаагийн "Première Rampe" тэмцээний хүрэл цомын эзэн
  • ”Хюэ" олон улсын соёлын наадмын тусгай шагналт
  • Олон улсын циркийн алтан цомын эзэн
  • Итали, Лиана Орфейн нэрэмжит олон улсын циркийн 29 дэх удаагийн мөнгөн цомын эзэн
  • Франц, Гренобль, Овернь-Рона-Альп Изерийн циркийн 23 дахь удаагийн наадмын “Golden Star" шагнал

УИХ-ын гишүүн С.Амарсайхан, уран нугараач Э.Лхагва-Очир нар суралцаж төгссөн “Эрдмийн Оргил” цогцолбор сургуулийн хүүхэд багачуудтай уулзаж, халуун дотно яриа өрнүүлсэн юм.  





相关新闻