Хавдрын үндэсний когорт судалгаа хийж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВАШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургууль, Анагаах Ухааны их сургууль нь Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллага болон Япон Улсын Их сургуультай хамтран “Хавдрын үндэсний когорт судалгаа"-г улсын хэмжээнд анх удаа хийж байгаа юм байна.
Судалгааг найман аймгийн 10-64 насны 10 мянган иргэнээс санамсаргүй түүврийн аргыг ашиглан судалгааг авсан гэдгийг АШУҮИС-ийн Нийгмийн Эрүүл мэндийн сургуулийн багш, дэд профессор Анагаах ухааны доктор Г.Даваа тайлбарлалаа.
Уг судалгаа нь улсын хэмжээнд явагдаж байгаа бөгөөд төвийн бүсээс гурван аймаг сонгогдсоны нэг нь Төв аймаг юм байна. Төв аймгийн хувьд Зуунмод, Борнуур, Лүн гэсэн гурван сумаас нийт 420 хүнээс когорт судалгаа авч байгаа ажээ.
Мөн уг судалгааны хүрээнд иргэдэд 430 мянган төгрөгийн үзлэг шинжилгээг үнэ төлбөргүйгээр хийж байгаа юм байна. Тодруулбал элэгний вирус, хатуурал, хавдрын найман төрлийн маркерийн шинжилгээ, эхо шинжилгээ, биеийн өндөр болон тойргуудын хэмжилт, артерийн даралт зэргийг үзэж байгаа аж. Мөн судалгаанд оролцогчдоос 11 бүлэг бүхий асуулттай судалгаа авч байгаа тухай “Баруун Зуунмод” өрхийн эмнэлгийн эмч Х.Надмид дурдаж байлаа.
Уг судалгаа нь 3-5 жил тутамд давтан явагдах бөгөөд судалгаанд оролцогчид дахин хамрагдсанаар 25 жилийн турш үргэлжлүүлэн судалж, монгол хүнд хорт хавдраар өвчлөх болон нас баралтад нөлөөлж буй хүчин зүйлүүдийг орчин үеийн арга техник ашиглан цогцоор нь судалж тодорхойлох ач холбогдолтой талаар албаныхан онцолсон юм.
Т.Есүхэйтөмөр