БУЛГАН: Хүүхдүүдэд зөв хандлага, мэдлэг олгох шилдэг жүжгүүдийг толилуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2026-02-23 18:07:51

Булган, 2026 оны хоёрдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Төрийн соёрхолт, УГЗ, найруулагч Н.Наранбаатарын нэрэмжит Булган аймгийн Хөгжим, жүжгийн театрт хоёрдугаар сарын 23-24-ний өдрүүдэд ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад зориулан “Тусгал” ёс зүйн уянгын драмын жүжиг, харин бага ангийн сурагчдад зориулан “Торнхилийн ой” хүүхдийн жүжгийг толилуулж байна.

 

Г.Мишээлийн “Торнхилийн ой” хүүхдийн драмын жүжиг нь Засгийн газраас баталсан “Хүүхдэд зориулсан уран бүтээл туурвихад төрөөс дэмжлэг үзүүлэх журам”-ын дагуу БСШУСЯ-наас зарласан “Хүүхдэд зориулсан уран бүтээлийн XI уралдаан”-д дэд байрын шагнал хүртсэн шилмэл бүтээл юм.


“Торнхилийн ой” хүүхдийн драмын жүжиг болон “Тусгал” ёс зүйн уянгын драмын жүжиг нь хүүхэд багачуудад орчин үеийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн шинэ, шилдэг бүтээлээр дамжуулан нас, сэтгэхүйн онцлогт тохирсон мэдлэг, эх дэлхийгээ хайрлан хамгаалах, зөв төлөвшил, зөв хандлагыг олгож буйгаараа онцлогтой юм.




相关新闻