Геологийн суурь мэдээллийг хөгжүүлэхэд хамтран ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
oyundelger@montsame.gov.mn
2026-02-26 09:44:15

Улаанбаатар, 2026 оны хоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Монгол-Британийн хооронд байгуулсан чухал түүхий эдийн салбарт хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд Монгол Улсын Үндэсний геологийн алба, Британийн Геологийн алба хамтран ажиллаж байна.


Цаашид Монгол Улсын АҮЭБЯ, Британийн Бизнес худалдааны яам хооронд байгуулах ажлын хэсгийн хүрээнд геологийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням Британийн Геологийн судалгааны хүрээлэнгийн Үндэсний геологийн шинжлэх ухааны захирал Жонатан Форд, Чухал ашигт малтмалын судалгааны багийн ахлагч Эймар Дийди нартай Лондон хотноо уулзах үеэрээ ярилцжээ. Уулзалтын дүнд геологийн судалгааны санхүүжилтийг нэмэх, геологийн суурь мэдээллийг орчин үед гаргах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцжээ. 

相关新闻