“Зангиагүй уулзалт”-ыг зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-11-24 22:34:47
Yesukheitumur Tumurbaatar

Энэ өдрүүдэд улс тунхагласны  92 жилийн ой тохиож байна. Уг ойн хүрээнд Төрийн албанд ажиллах сонирхолтой залуучуудтай "Зангиагүй уулзалт" Төв аймагт зохион байгууллаа.

Уулзалтанд хүрээнд Төв аймгийн иргэд, залуучуудын төлөөллүүд өөрсдийн хүсэл мөрөөдөл сонирхлыг хуваалцан, төрийн албанд ямар шалгуур, үзүүлэлтийг хангасан хүн шалгарах, хэрвээ шаардлага хангасан гэж үзвэл хэрхэн шалгалт өгөх талаар голлон асууж тодруулсан бөгөөд тэдгээр залуучуудад цогц мэдлэгийг олгох зорилготой гэдгийг Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Сарангэрэл онцолсон юм.

Түүнчлэн тэмдэглэлт ойн өдрийн хүрээнд Төв аймгийн Засаг даргын зөвлөлөөс энэ сарын 24, 25, 26 нд тусгай арга хэмжээнүүд зохиох болсон талаар ЗДТГ-ын дарга Ч.Сарангэрэл тайлбарласан юм. Тухайлбал төрийн жинхэнэ албанд тэнцсэн албан хаагчдын тангараг өргүүлэх ёслолын арга хэмжээ болох ба ёслолын ажиллагааны үеэр төр захиргааны ахмад ажилтан Ш.Юндэн шинэ үеийнхэндээ зориулж хүндэтгэлийн лекц унших гэнэ.

Мөн Төв аймгийн ахмадын хороотой хамтран зөвлөн туслах санамж бичигт гарын үсэг зурах аж. Энэ нь шинэ залуу дарга нарт ахмад үеийнхэнээс туршлага мэдлэг чадварыг хуваалцдаг хамтын ажиллааг бий болгох зорилготой гэдгийг тэрээр тайлбарлаж байлаа.

Харин 26-ний өдөр Төв аймгийн ЗДТГазар төрийн албан хаагчдынхаа дунд 5 төрөлт спортын тэмцээнийг зохион байгуулна. Тэмцээн нь ажилчдынхаа алжаалыг тайлж, эрүүлжүүлэх зорилготой аж.

Т.Есүхэйтөмөр

相关新闻