ХӨВСГӨЛ: Жуулчдын хамгийн их сонирхсон 6 угсаатны тоглолт

ФОТО МЭДЭЭ
gantuyaB@montsame.mn
2026-03-06 12:53:03

Хатгал, 2026 оны гуравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. “Хөх сувд-2026” олон улсын мөсний наадмын үеэр халх, хотгойд, дархад, цаатан, урианхай, буриад угсаатны өв соёлыг сурталчилсан 6 угсаатны урлагийн тоглолт боллоо.


Тоглолтод Улаан-Уул, Хатгал, Төмөрбулаг, Ханх, Арбулаг, Рашаант, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр, Бүрэнтогтох сумын соёлын төвийн уран бүтээлчид болон соёлын өвийг өвлөн уламжлагчдын төлөөлөл бүхий 38 хүн оролцож, зургаан угсаатны арвин баялаг өв соёлоос наадмын үзэгч, жуулчдад толилууллаа.