ТӨВ: Нийт хүн амын 48.5 хувь нь эмэгтэйчүүд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2026-03-06 16:12:18

Зуунмод, 2026 оны гуравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Төв аймгийн эмэгтэйчүүдтэй холбоотой статистик мэдээллийг хүргэж байна. 2025 оны статистик мэдээгээр Төв аймгийн нийт хүн амын 48.5 хувь нь эмэгтэйчүүд байна.


Тэдний 21.2 хувь нь аймгийн төвд, 78.8 хувь нь хөдөө сумдад амьдарч байна. Дундаж цалин 2.4 сая төгрөг байгаа нь эрэгтэйчүүдийнхээс 100.0 мянган төгрөгөөр доогуур үзүүлэлт юм.


2025 онд төрсөн нийт хүүхдийн 49.2 хувь нь охид байна. 2024 оны байдлаар эмэгтэйчүүдийн дундаж наслалт 75.68 байгаа ба аймгийн хэмжээнд 97 ба түүнээс дээш настай 6 эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй 1365 эмэгтэй амьдарч байна.


Аймгийн нийт ажиллагсдын 41.4 хувь нь эмэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн түвшин 52.9 хувь байна. Төрийн алба хаагчийн 74.3 хувь нь, нийт малчдын 39.4 хувь нь эмэгтэйчүүд байна. 

相关新闻