Монгол иргэдээ эх оронд нь авчрах нислэг Дубай хотоос хөөрлөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2026-03-10 20:11:57

Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Ойрх Дорнодод үүсээд буй зэвсэгт мөргөлдөөнтэй холбоотой тус бүс нутагт байгаа эх орондоо буцах хүсэлтэй Монгол Улсын иргэдээ эх оронд нь ирүүлэх ажлыг Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу зохион байгуулж байна.


Энэ хүрээнд АНЭУ-ын Дубай хотыг зорьсон МИАТ ТӨХК-ийн ОМ904 дугаарын тусгай үүргийн нислэгийн аюулгүй байдлыг Эмиратын Засгийн газрын дэмжлэгтэй хангасан. Уг нислэг 91 зорчигчтойгоор Дубай хотын Эль Мактум олон улсын нисэх онгоцны буудлаас монголын цагаар 19:40 цагт хөөрлөө.


Тусгай үүргийн нислэг 4:45 цаг орчимд газардана гэж ГХЯ-наас мэдээллээ.


相关新闻