Дархан хотод суух Ерөнхий консулд экзекватур гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2026-03-11 08:54:57

Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг ОХУ-аас Дархан хотод суух Ерөнхий консул Артём Валерьевич Огановыг энэ сарын 10-нд хүлээн авч уулзан, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.


Уулзалтын үеэр Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг Ерөнхий консул Артём Валерьевич Огановд Консулын экзекватурыг гардуулж цаашдын ажилд нь амжилт хүсэв.


Ерөнхий консул Артём Валерьевич Оганов нь 1973 онд төрсөн. 1999 онд Москвагийн Олон улсын харилцааны их сургуулийг төгссөн. Монгол, англи хэлтэй гэж ГХЯ-наас мэдээллээ.

 

相关新闻