ЖДҮ-ийг дэмжих зээлийн 60 хувийг оёдлын салбарынханд олгожээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон аймгийн Засаг даргын Тамгын газар, Дэлхийн зөн ОУБ-ын “Эрдэнэт орон нутгийн хөтөлбөр” хамтран “Нэмүү өртгийн сүлжээ хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж, сүүлийн хоёр жилийн хугацаанд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээр “Загварын шоу” гаргалаа.
Загварын үзүүлбэрт оёдол, сүлжмэлийн бизнес эрхэлдэг 37 аж ахуйн нэгж байгууллага өөрсдийн үйлдвэрлэсэн 130 орчим загвараа олны хүртээл болгосон юм. Энэ арга хэмжээ Орхон аймагт анх удаа зохион байгуулагдаж байгаа юм.
Орхон аймгийн хэмжээнд оёдлын 60, сүлжмэлийн 20 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг. Тэдний бизнесийг төр захиргааны байгууллага бодлогоор дэмжиж “Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих сан”-ийн зээлийн 60 хувийг зөвхөн энэ салбарынханд олгосон байна. Түүнчлэн төрөөс олгож буй 100 сая төгрөгөөс дээш хэмжээтэй хөнгөлөлттэй зээлд оёдол, сүлжмэлийн хоёр аж ахуйн нэгж хамрагджээ.
Б.Оюун-Эрдэнэ