ОРХОН: Өсвөр үеийн үндэсний бөхийн аваргууд тодорлоо

ФОТО МЭДЭЭ
g.altantsetseg@montsame.goе
2026-03-22 16:19:14

Баян-Өндөр, 2026 оны гуравдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. "Эрин зууны бахархал Эрдэнэт"  хотын түүхт 50 жилийн ойн хүрээнд  зохион  байгуулж буй өсвөр үеийн үндэсний бөхийн багийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 20, 21-ний өдрүүдэд боллоо. 


Тэмцээнд Орхон, Архангай, Хөвсгөл, Сэлэнгэ, Баянхонгор, Өвөрхангай, Увс зэрэг долоон аймаг болон Улаанбаатар хотын Баянгол дүүргээс 60 гаруй өсвөрийн бөх хүчээ сорилоо. Энэхүү тэмцээний зорилго нь үндэсний спортыг сурталчлан түгээн дэлгэрүүлэх, тус спортоор дамжуулан хүүхэд, залуусын бие бялдар, зан суртахууны төлөвшлийг дэмжих, өсвөр үеийн тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, ирээдүйн өндөр цолтой бөхчүүдийн залгамж халааг бэлтгэхэд чиглэж байна 


Үндэсний бөхийн спортоор хичээллэж буй 15 настай өсвөрийн бөхчүүдийн дунд улсын аваргын багийн тэмцээнийг анх удаа орон нутагтаа зохион байгуулсан нь онцлог байв. Түүнчлэн улсын аваргын тэмцээнд өсвөр насандаа амжилт гаргасан түрүү бөхчүүд ирсэн нь тэмцээний чанар, өрсөлдөөнийг улам нэмэгдүүлжээ.


Тэмцээнийг аймгийн ИТХ, ЗДТГ, "Эрдэнэт үйлдвэр", аймгийн Биеийн тамир спортын газар, Монголын үндэсний бөхийн холбоо, Орхон аймгийн Үндэсний бөхийн холбоо, “Баян-Өндөрийн хүчтэн дэвжээ” хамтран зохион байгууллаа. 


Багийн дүнгээр Ойдовын Заяа дасгалжуулагчтай Орхон аймгийн баг тэргүүллээ. Хувийн амжилтаар Сэлэнгэ аймгийн өсвөрийн тамирчин Нацагдоржийн Эрхэмбаяр тэргүүн байрт шалгарчээ. Мөн Сэлэнгэ, Увс аймгийн өсвөрийн бөхчүүд шалгарчээ. 

 

Багийн дүнгээр дэд байрт Д. Банзрагч /Увс/

Гутгаар байр  Д. Баатарсайхан /Сэлэнгэ/

Тусгай байр  Мандалсүрэн /Баянгол/

Тусгай байр Б. Барбаатар /Архангай/ тэргүүллээ. 


Хувийн амжилтаар тэргүүн байрт Н.Эрхэмбаяр 30 даваагаар /Сэлэнгэ аймаг/, дэд байрт Н.Эрхэмбаяр 26 даваагаар /Орхон аймаг/, гутгаар байрт Б.Мөнхбат 25 даваагаар /Увс аймаг/ нар тус тус шалгарлаа.


Анхдугаар тэмцээний зохион байгуулалт, ач холбогдлыг оролцогчид өндрөөр үнэлсэн тул жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар боллоо.