“Эх оронч сурагч” хөтөлбөрийг нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудад хэрэгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2026-03-23 16:42:49

Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баярын санаачилгаар хэрэгжүүлж буй “Эх оронч сурагч” хөтөлбөрийн 2026 оны нээлтийн бэлтгэл ажлыг хангаж байна.


Энэхүү хөтөлбөр нь хүүхэд, залуучуудыг эх орныхоо үнэт түүх, өв соёлоор бахархдаг, хариуцлагатай, ёс зүйтэй иргэн болгон төлөвшүүлэх зорилготой юм. Өнгөрсөн онд нийслэлийн ерөнхий боловсролын 64 сургуульд амжилттай хэрэгжүүлсэн бол энэ жил есөн дүүргийн ерөнхий боловсролын сургуулийг хамруулахаар зорьж байгаа аж. Хөтөлбөрийн хүрээнд, төрийн далбаа мандуулах ёслолыг тогтмол зохион байгуулж, сурагчдын эх оронч үзэл, хандлагыг төлөвшүүлэхэд бодитой хувь нэмэр оруулахыг эрхэмлэж байна.


Өнгөрсөн онд тус хөтөлбөрт нийт 235.131 сурагч хамрагджээ.


Хөтөлбөрийн үр дүнгээс дурдвал:

  • 43 сургуульд “Эх оронч сурагч” клуб байгуулж, 231 үйл ажиллагаа зохион байгуулсан
  • Хичээл эхлэхийн өмнөх “Нэг минутын хөтөлбөр”-өөр дамжуулан 755 мянга орчим оролцогч эерэг хандлага төлөвшүүлэх үйл ажиллагаанд хамрагдсан
  • Сургалт, нөлөөллийн үйл ажиллагаанд 800 мянга гаруй сурагч, эцэг эх, багш нар оролцсон
  • Сурагчдын оролцоотой 987 сайн дурын ажил зохион байгуулсан
  • 54 мянган сурагч Монгол Улсын төрийн далбаа мандуулах, буулгах ёслолд оролцсон байна.

“Эх оронч сурагч” хөтөлбөр нь сурагчдын оролцоонд тулгуурласан, эх оронч хүмүүжил олгох бодит үр дүнтэй санаачилга болж, жилээс жилд цар хүрээгээ тэлсээр байгаа юм. 2026 онд уг хөтөлбөрийг илүү өргөн хүрээнд хэрэгжүүлж, хүүхэд, залуучуудын эх оронч үзэл, үнэт зүйлс, бие биенээ хүндэтгэн харилцдаг зан төлөв, ухамсрыг төлөвшүүлэхэд анхаарахаар төлөвлөж байгаа талаар НИТХ-аас  мэдээлэв.

 

 

相关新闻