“Мөнгөн мод”-ны эзэд тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
b.munkhzul@montsame.gov.mn
2026-03-28 11:59:19

Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Соёл, урлагийн салбарын оны шилдэг уран бүтээлч, уран бүтээлийг шалгаруулдаг “Мөнгөн мод-2025” ёслолыг УДБЭ-т өчигдөр зохион байгуулж, шилдгүүдээ тодрууллаа.


Уран бүтээлийн агуулга, түүхэн ач холбогдол, нийгэмд үзүүлж буй нөлөөллийг харж дүгнэдэг уг наадамд энэ удаа 183 уран бүтээлч өрсөлдсөн байна. Улмаар соёлын өв, ном хэвлэл, дуу хөгжим, тайзны урлаг, дүрслэх урлаг, кино урлаг, нийтлэл нэвтрүүлэг, дижитал бүтээл, архитектур, хувцас загвар, зар сурталчилгаа, дизайн, гэрэл зураг, соёл урлагийн судлаач гэсэн 14 төрлөөр шилдэг уран бүтээл, найруулагч, зураач, зохиолч, хөгжмийн зохиолч, продюсер, удирдаач, бүжиг дэглээч, жүжигчин, хөгжимчин, дуучин, бүжигчин гэсэн 11 номинацыг тодруулан шилдгүүдэд мөнгөн шагнал, “Мөнгөн мод” цом гардуулсан байна.


Тухайлбал, Н.Ариунболд “Шилдэг продюссер”, А.Миеэгомбо “Шилдэг зохиолч”, Ж.Сэнгэдорж “Шилдэг найруулагч”, жүжигчин Т.Сэргэлэн “Шилдэг жүжигчин”, хөгжмийн зохиолч Б.Чинбат “Шилдэг хөгжмийн зохиолч”-оор тодорч “Мөнгөн мод”-ны эзэн болжээ. Мөн “Тайзны урлагийн шилдэг бүтээл”-ээр Улсын драмын эрдмийн театрын “Үгүйлэгдсэн хайр” жүжгийг тодруулсан байна.









相关新闻