Н.Учралыг Ерөнхий сайдаар томилохыг дэмжлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдаар Н.Учралыг томилох тухай асуудлыг хэлэлцлээ.
Үндсэн хуульд УИХ-д олонх суудал авсан нам, эвслээс нэр
дэвшүүлсэн хүнийг аль ч нам, эвсэл олонхын суудал аваагүй бол хамгийн олон
суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн олонхыг бүрдүүлж нэр
дэвшүүлсэн хүнийг, бусад тохиолдолд УИХ-д суудал авсан нам, эвсэл зөвшилцөн
олонхыг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг
Ерөнхийлөгч тав хоногийн дотор УИХ-д оруулна гэж заасны дагуу Ерөнхий сайдаар Н.Учралыг
томилох тухай Ерөнхийлөгчийн саналыг ЕТГ-ын дарга А.Үйлстөгөлдөр байнгын
хорооны хуралдаанд танилцуулав.
Гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Ерөнхий сайдад Н.Учралыг
томилох асуудлаар санал хураахад гишүүдийн олонх буюу 95.8 хувийн саналаар
дэмжлээ.