Сансрын нисэгч Ж.Гүррагчаад эх дэлхийдээ эргэж газардсан өдрөөр нь "Хүндэт профессор" цол олгожээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
batbold.sh@montsame.gov.mn
2026-03-31 18:14:40
@ShoovdorBatbold

Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Сансрын нисэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаад эх дэлхийдээ эргэж газардсан өдрийг нь тохиолдуулан "Хүндэт профессор" цол олгожээ.


Монгол Улсын сансрын нисэгч, БНМАУ, ЗХУ-ын баатар тэрбээр 1981 оны гуравдугаар сарын 22-ны өдөр "Союз-39" хөлгөөр сансарт нисч, гуравдугаар сарын 30-ны өдөр эх дэлхийдээ эргэж газардсан түүхтэй. Энэхүү түүхт өдрөөс хойш 45 жил өнгөрч, монгол хүн сансарт ниссэний 45 жилийг ойг тэмдэглэж байгаа билээ.


Энэхүү түүхэн үйл явдлыг тохиолдуулан ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Дорнод Сибирийн Технологи, удирдлагын Улсын их сургуулийн Эрдмийн зөвлөлийн шийдвэрийн дагуу сансрын нисэгч Ж.Гүррагчаад гуравдугаар сарын 30-ны өдөр тус сургуулийн "Хүндэт профессор" цолыг олгожээ.


Цол олгох ёслолын арга хэмжээнд Монгол Улсаас ОХУ-ын Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консул Ц.Ганхуяг оролцож, баяр хүргэсэн байна.



相关新闻