ОРХОН: Суурьшлын бүсэд сэг зэм устгах ажил эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.goе
2026-04-01 16:24:28

Баян-Өндөр, 2026 оны дөрөвдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Орхон аймгийн Жаргалант суманд эзэнгүй орхигдсон малын сэг зэмийг цэвэрлэх, устгах ажил үргэлжилж байна.


Суурьшлын бүс орчимд эзэнгүй мал, амьтны сэг зэмийг устгах ажлыг Нарангаас, Их хөшөөтийн чиглэлд 2026 оны 3 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд хийлээ.


Тус ажлын хүрээнд нийт сумын хэмжээнд 600 орчим сэг зэмийг устгаад байгаа бөгөөд ажлын явц 55.2 хувьтай үргэлжилж байна. 


Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 7.3.2-т зааснаар малчин, амьтан маллагч нь өөрийн хашаа, байр орчмын болон ашиглаж буй бэлчээрт үхсэн мал, амьтны сэг зэмийг цуглуулж, устгах үүрэгтэй гэж заасан байдаг. 


Иймд малчин, мал бүхий иргэдийг аймгийн хэмжээнд өөрсдийн мал, амьтны сэг зэмийг тухай бүрд нь устгаж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхэд идэвхтэй хамтран ажиллахыг Мал эмнэлгийн газар болон Жаргалант сумын ЗДТГ тогтмол уриалж байна. 



相关新闻