АРХАНГАЙ: Зөвлөлдөх санал асуулгад 50 иргэнийг хамруулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2026 оны дөрөвдүгээр сарын 1 /МОНЦАМЭ Монгол Улсын Засгийн газраас Үндэсний баялгийн сангийн орлогыг нэмэгдүүлэх, хуваарилалтыг шударга болгох, зөв зохистой зарцуулах зорилгоор “Монгол хүн-Баялгийнхаа эзэн” Зөвлөлдөх санал асуулгыг улсын хэмжээнд зохион байгуулж байна.
Архангай аймагт нэгдүгээр
шатны санал асуулгад санамсаргүй түүврийн аргаар таван түүврийн нэгжийн 50 иргэний
нэр ирснийг 100 хувь хамруулсан байна. Үүнээс Улаанбаатар хотод болох дараагийн
шатны санал асуулгад хамруулах иргэдийн нэрсийг Үндэсний статистикийн хороонд
хүргүүлнэ.
Зөвлөлдөх санал
асуулгын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т “Зөвлөлдөх санал асуулгаар
санал авах ажлыг статистикийн байгууллага гүйцэтгэнэ” гэж заасны дагуу аймгийн
Статистикийн хэлтэс дээрх ажлыг зохион байгуулж дууслаа.
Санамсаргүй түүврийн
аргаар сонгогдсон Жаргалант сумын Асайт баг, Тариат сумын Мөрөн баг, Өлзийт
сумын Хөшөөт баг, Цэнхэр сумын Алтан овоо баг, Эрдэнэбулган сумын Арслан цохио
багийн 50 иргэнээс 2026 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс 4 дүгээр сарын 1-ний
өдрийн хооронд мэдээлэл цуглуулагч таван бүлгийн 50 гаруй зөвлөлдөх санал асуулгын мэдээллийг асууж, оролцогчдод батламж
гардууллаа.
Энэ хугацаанд
аймгийн хэмжээнд хоёр мэдээлэл цуглуулагч ажиллаж, мэдээллийг бүрэн цуглуулж
дамжуулсан байна.