17 шог зураачийн 110 гаруй бүтээлийг үзэгчдэд дэлгэлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2026-04-01 16:33:17

Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Инээдмийн баярыг тохиолдуулан шог зураачдын хамтарсан уран бүтээлийн үзэсгэлэнг Хүүхдийн урлан бүтээх төвд олон нийтэд өнөөдөр толилууллаа.


Тус үзэсгэлэнд Монголын үе үеийн нэрт болон залуу уран бүтээлчид бүтээлээ дэлгэв. Ингэхдээ нийгмийн амьдрал, хүний мөн чанарыг шог, ёгт өнгө аясаар илэрхийлсэн 17 шог зураачийн 110 гаруй бүтээлийг үзэгчдийн хүртээл болгож байгаа юм.


Үзэсгэлэнд Ардын зураач Ц.Байды, соёлын гавьяат зүтгэлтэн А.Бат-Эрдэнэ, Л.Өлзийбат, урлаг судлалын ухааны доктор, профессор М.Моломжамц, “Болор цом”-ын эзэн яруу найрагч, шог зураач М.Амархүү, шог зохиолч, зураач А.Амарсайхан, шог зураач багш П.Пүүдорж, С.Болд, ахмад шог зураач С.Чимэддорж агсан болон бусад уран бүтээлчийн бүтээлүүд багтжээ. Үзэсгэлэн долоо хоногийн турш үзэгчдэд хүрнэ.


Ташрамд дурдахад, 2027 оноос эхлэн МУЭ-ээс жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нд шог зураачдын тусгай үзэсгэлэнг олон нийтэд дэлгэж байна. 
















相关新闻