Спортын менежментийн ирээдүйн мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөр хэрэгжинэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
b.munkhzul@montsame.gov.mn
2026-04-02 10:36:56

Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. МУБИС-ийн Биеийн тамирын сургууль, Монголын спортын корпорацын дэргэдэх Спок” академи хамтран спортын салбарын ирээдүйн мэргэжилтэн, удирдах түвшний боловсон хүчнийг бэлтгэх гурван талт хамтын ажиллагааны хөтөлбөрийг Монголд анх удаа хэрэгжүүлэх гэж байна.


Уг хөтөлбөр нь спортын холбоо, клуб, бизнесийн байгууллагуудын өсөн нэмэгдэж буй хүний нөөцийн хэрэгцээг хангах, мэргэжлийн ур чадвартай, шинэ үеийн менежерүүдийг бэлтгэхэд хувь нэмэр оруулах зорилготой ажээ. Энэ нь арга зүй, спортын менежментийн мэргэжлийн бакалаврын зэрэг олгох хөтөлбөр бөгөөд МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн 2026-2027 оны хичээлийн жилийн намрын элсэлтээс эхлэн албан ёсоор хэрэгжинэ.


Хөтөлбөрийн хүрээнд академик сургалтыг спортын салбарын бодит орчин, практик туршлагатай уялдуулан зохион байгуулахаар төлөвлөжээ. Уг хамтын ажиллагаа нь Монгол Улсад спортын менежментийн мэргэжлийн боловсролыг системтэй хөгжүүлэх, энэ салбарын уялдаа холбоог шинэ түвшинд хүргэх стратегийн ач холбогдолтой.

相关新闻