“Сэтгэлийн уяа” уран сайхны киног энэ сарын 16-нд нээнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. “Хувьсал” продакшны дэлгэцийн арав дахь уран бүтээл “Сэтгэлийн уяа” уран сайхны киног энэ сарын 16-нд нээнэ.
Тус киног найруулагч Э.Батнямбуу найруулсан бөгөөд гол дүрд Монгол Улсын гавьяат жүжигчин У.Уранчимэг, жүжигчин Э.Батнямбуу, Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа, Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Б.Шинэбаяр, жүжигчин Б.Анхбаяр, Б.Хосбаяр, У.Содбилэг нар тогложээ.
Энэхүү кино нь “Хувьсал”
продакшн болон “VOO”-гийн хамтын бүтээл юм.