СҮХБААТАР: 30 үеийн төгсөгчдийн спортын нөхөрсөг тэмцээн 14 дэх жилдээ…

ФОТО МЭДЭЭ
odonchimeg@montsame.mn
2026-04-04 16:18:52

Баруун-Урт, 2026 оны дөрөвдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн ЕБС-иудыг 1986-2007 онд төгсөгчдийн спортын 14 дэх удаагийн нөхөрсөг тэмцээн Баруун-Урт суманд болж байна. 

Спортын хоёр төрлийн тэмцээнд 22 багийн 480 гаруй тамирчин оролцож, ахмад, дунд, залуу үе гэсэн ангиллаар өрсөлдөнө.


Сурагч үеэ дурсах, үе үеийн төгсөлтийнхний эв нэгдлийг хангах, хоорондоо танилцаж нөхөрлөх, салбар бүрд хамтын ажиллагааг бий болгох алсын зорилго бүхий тэмцээнийг энэ удаад 1986, 1996, 2006 оны төгсөгчид зохион байгуулж байна. 


Тэмцээн гурван өдөр үргэлжилнэ.