Төвийн аймгуудын зарим газар, зүүн аймгуудын зүүн хэсгээр цас орно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
b.tuul@montsame.gov.mn
2026-04-05 07:02:07

Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Төвийн аймгуудын зарим газар, зүүн аймгуудын зүүн хэсгээр өнөөдөр цас орж, салхи шуургатай байна. 


Бусад нутгаар хур тунадас орохгүй. Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.


Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Туул, Тэрэлж голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар -1-6 градус хүйтэн, Монгол-Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, Эхийн голын Баянбүрд орчмоор +17+22 градус, Говь-Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл орчмоор +12+17 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэр, Эг, Үүр голын хөндий, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +6+11 градус, бусад нутгаар +0+5 градус дулаан байна.


Улаанбаатар орчмоор үүл багасна, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө өмнөх өдрөөс 5 градусаар сэрүүсэж -1-3 градус хүйтэн байна гэж цаг уурын байгууллагаас анхаарууллаа.

 

相关新闻