ГОВЬ-АЛТАЙ: Үдийн хоолны чанар, шим тэжээлийг сайжруулахад анхаарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2026-04-05 17:28:51

Есөнбулаг, 2026 оны дөрөвдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Боловсролын ерөнхий газрын дэргэдэх Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төв аймгийн Боловсролын газартай хамтран хүүхдийн хоолны тогооч нарыг мэргэшүүлэх сургалтад хамруулж байна.

Хүүхдийн хоолны тогоочийн мэргэшүүлэх сургалтаар хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагааны төлөвлөлт, менежмент, бага насны хүүхдийн биеийн өсөлт хөгжил онцлог болоод хооллолтын байдал, хоол тэжээл эрүүл мэндийн асуудлууд, эрүүл ахуй, аюулгүй байдлын менежмент, шим тэжээлийн үндсэн ойлголтын тухай онолын болон дадлага сургууль хийж байна.  


Сургалтад Говь-Алтай аймгийн цэцэрлгийн 35, ерөнхий боловсролын сургуулийн 47 нийт 82 тогооч хамрагдаж байна. 

    

Тус сургалтыг хоол үйлдвэрлэл үйлчилгээний инженер, технологич, Монгол Улсын зөвлөх инженер Ц.Байгалмаа, Хоол үйлдвэрлэл үйлчилгээний инженер технологич, сургагч багш Э.Тодбаяр, Боловсролын ерөнхий газрын харьяа Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийн мэргэжилтэн хоол зүйч Б.Сувдмаа нар чиглүүлэн явуулж байгаа тухай Говь-Алтай аймгийн Боловсролын газраас мэдээлэв.


Говь-Алтай аймгийн 27 сургууль, 31 цэцэрлэгт суралцаж буй хүүхэд багачуудын үдийн хоолны эрүүл ахуй, чанар хүртээмж, шим тэжээлийн шаардлага хангасан хүнсний бүтээгдэхүүнээр өдөр бүр хангагдах боломжийг олгож, тогооч нарыг чадваржуулж буйгаараа чухал ач холбогдолтойг онцлон танилцуулсан юм.

相关新闻