ӨНӨӨДӨР: УИХ дахь намын бүлэг хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2026-04-06 07:16:17

-Өнөөдөр болох үйл явдал- 


Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. 

08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан болно.

10:00 цагт: УИХ дахь намын бүлэг Төрийн ордонд хуралдана.

10:00 цагт: Даамын 100 буудалт нээлттэй тэмцээнийг 7 насны ангиллаар Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.


Үзэсгэлэн:

-“Р.Чойном-90 жил” үзэсгэлэн Монголын Үндэсний музейд энэ  сарын 7-ныг хүртэл гарна.

-МУЭ-ийн гишүүн, уран бүтээлч, Соёлын тэргүүний ажилтан, зураач Н.Ренчин-Очирын “Тэнгэрийн хэл” үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд энэ сарын 8-ныг хүртэл гарна.

-“Хийморь” уран бүтээлийн үзэсгэлэнг МУЭ-ийн “Арт галерей”-д энэ сарын 10-ныг хүртэл гарна. 

 

Хилийн чанадад: 

-“Хасын Хүлэгүүд” баг Азийн аваргуудын лигийн эхний тоглолтоо Хонконгийн “Сөүт Чайна Атлетик”-тай Хонконгийн “Southorn Stadium” ордонд хийнэ.

-Киргизийн Бишкек хотод чөлөөт болон сонгомол бөхийн ААШТ болно.

-Италийн Турин хотын Дорно дахины урлагийн музейд “Занабазар: Тал нутгийн мэлмий” сэдэвт үзэсгэлэнг энэ сарын 7-ныг хүртэл олон нийтэд толилуулна.

-Киприйн Пежейа хотноо дэлхийн аваргатай өрсөлдөх шатарчныг тодруулах тэмцээн энэ сарын 16-нийг хүртэл болно. 

-ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн долоодугаар сарын 19-нийг хүртэл гарна. 

相关新闻