ӨНӨӨДӨР: Монголын Оюутны спортын VII наадмын нээлт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2026-04-07 07:24:21

-Өнөөдөр болох үйл явдал- 


Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Дэлхийн эрүүл мэндийн өдөр тохиож байна. 

09:00 цагт:  УИХ дахь Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно.

09:30 цагт: “Шүүхийн ил тод байдал ба хэвлэл мэдээлэл" уулзалт Шүүхийн сахилгын хорооны сургалтын танхимд болно. 

11:00 цагт: Музейн дижитал контент хөгжүүлэлт болон үйл ажиллагааны чадавхыг бэхжүүлэх төслийн нээлт “Чингис хаан” үндэсний музейд болно.

15:00 цагт: Монголын Оюутны спортын VII наадмын нээлт Спортын төв ордонд болно. 


Үзэсгэлэн:

-“Р.Чойном-90 жил” үзэсгэлэн Монголын Үндэсний музейд энэ  сарын 7-ныг хүртэл гарна.

-МУЭ-ийн гишүүн, уран бүтээлч, Соёлын тэргүүний ажилтан, зураач Н.Ренчин-Очирын “Тэнгэрийн хэл” үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд энэ сарын 8-ныг хүртэл гарна.

-“Хийморь” уран бүтээлийн үзэсгэлэнг МУЭ-ийн “Арт галерей”-д энэ сарын 10-ныг хүртэл гарна. 

 

Хилийн чанадад: 

-Аваргуудын лигийн тэмцээний шөвгийн 8-ын эхний тоглолтууд болно. 

-Киргизийн нийслэл Бишкек хотноо чөлөөт, сонгомол бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 12-ныг хүртэл болно.

-Италийн Турин хотын Дорно дахины урлагийн музейд “Занабазар: Тал нутгийн мэлмий” сэдэвт үзэсгэлэнг энэ сарын 7-ныг хүртэл олон нийтэд толилуулна.

-Киприйн Пежейа хотноо дэлхийн аваргатай өрсөлдөх шатарчныг тодруулах тэмцээн энэ сарын 16-нийг хүртэл болно. 

-ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн долоодугаар сарын 19-нийг хүртэл гарна. 

相关新闻