ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2026-04-08 07:22:54

-Өнөөдөр болох үйл явдал- 


Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. 

08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно. 

10:00 цагт:  УИХ дахь Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно.

11:30 цагт: Тeхник тeхнологийн улсын XXVII  олимпиадын нээлт  МУБИС, Дүрслэх урлаг технологийн сургуулийн гадна талбайд болно. 

12:30 цагт: Хан-Уул дүүргийн иргэд Туул голын сав газарт үйл ажиллагаа явуулж буй “Хао Юань Женерал Констракшн ГХО”  компани байгаль орчны ноцтой зөрчил гаргасан гэж үзэн, энэ нь иргэдийн эрх болон улсын аюулгүй байдалд нөлөөлж байна хэмээн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга С.Бямбацогт, Ерөнхий сайд Н.Учрал нарт хандаж хэвлэлийн хурал “Монгол ньюс” мэдээллийн төвд хийнэ.

 

Үзэсгэлэн:

-МУЭ-ийн гишүүн, уран бүтээлч, Соёлын тэргүүний ажилтан, зураач Н.Ренчин-Очирын “Тэнгэрийн хэл” үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд энэ сарын 8-ныг хүртэл гарна.

-“Хийморь” уран бүтээлийн үзэсгэлэн МУЭ-ийн “Арт галерей”-д энэ сарын 10-ныг хүртэл гарна. 

 

Хилийн чанадад: 

-Киргизийн нийслэл Бишкек хотноо чөлөөт, сонгомол бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 12-ныг хүртэл болно.

-Киприйн Пежейа хотноо дэлхийн аваргатай өрсөлдөх шатарчныг тодруулах тэмцээн энэ сарын 16-нийг хүртэл болно. 

-ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн долоодугаар сарын 19-нийг хүртэл гарна. 

相关新闻