ӨНӨӨДӨР: "Монголын эдийн засгийн тойм" тайланг танилцуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2026-04-09 07:25:45

-Өнөөдөр болох үйл явдал- 


Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. 

09:00 цагт: “Ухаалаг тоолуурын систем, сервер, программ хангамжийн нэгдсэн шийдэл, өгөгдлийн төв” сэдэвт хэлэлцүүлэг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн хурлын танхимд болно. 

10:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд болно.

10:00 цагт: Эрчим хүчний яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны нээлттэй хаалганы өдөрлөгийн нээлт Д.Сүхбаатарын талбайд болно.

10:00 цагт: Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадамд найм даван үзүүрлэсэн Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат бөх Н.Өсөхбаярын өргөдөлтэй холбоотой допингийн маргааныг хэлэлцэх хуралдаан болно.

11:00 цагт: Дэлхийн банкнаас "Монголын эдийн засгийн тойм" тайланг танилцуулах хэвлэлийн хурал Дэлхийн банкны хурлын өрөөнд болно.

13:00 цагт: Боксын насанд хүрэгчдийн ААШТ-ий эмэгтэйчүүдийн финалын тулаан “Аса арена”-д болно.

14:00 цагт: ХБНГУ-ын эрдэмтэн, монгол судлаач Оливер Корфф “Манж хэлний хоёр толь бичгийн бүтцийн өөрчлөлтийн тухай” сэдвээр МУИС-ийн II байранд лекц уншина.  

14:50 цагт: Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн багш нарын “Урлаг ба урлахуй-2026” үзэсгэлэнгийн нээлт тус төвийн “Орд” арт галерейд болно.


Үзэсгэлэн:

-“Хийморь” уран бүтээлийн үзэсгэлэнг МУЭ-ийн “Арт галерей”-д энэ сарын 10-ныг хүртэл гарна. 

 

Хилийн чанадад: 

-Японы Киото хотноо Үйлдвэрлэлийн инженерчлэл ба хэрэглээний олон улсын 13 дахь удаагийн бага хурал /ICIEA 2026/ энэ сарын 12-ныг хүртэл болно.

-Киргизийн нийслэл Бишкек хотноо чөлөөт, сонгомол бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 12-ныг хүртэл болно.

-Киприйн Пежейа хотноо дэлхийн аваргатай өрсөлдөх шатарчныг тодруулах тэмцээн энэ сарын 16-нийг хүртэл болно. 

-ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн долоодугаар сарын 19-нийг хүртэл гарна. 


Орон нутаг: 

Сэлэнгэ: “Бид Сэлэнгийн үр сад” аймгийн аварга шалгаруулах хүүхдийн урлагийн их наадам болж байна. 

相关新闻