Орхон Сэлэнгийн бэлчир орчмоор бороо, цас орно
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Монгол орны ихэнх нутгаар өнөөдөр солигдмол үүлтэй, Орхон Сэлэнгийн бэлчир орчмоор бороо, цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй гэж ЦУОШГ-аас мэдээлэв.
Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10, нутгийн зарим газраар 12-14 метр хүрч ширүүсэх юм. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 5-10, Их нууруудын хотгор, Эхийн голын Баян-Бүрд орчмоор 16-21, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.
Улаанбаатар хот орчмоор үүлших ч хур тунадас орохгүй, салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, 11-13 градус дулаан, Багануур орчмоор үүлшин, хур тунадас орохгүй, салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, 10-12 градус дулаан байна. Тэрэлж орчмоор үүлшиж, хур тунадас орохгүй, салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, 8-10 градус дулаан байх ажээ.