А.Очирболдын “Эр хоёр загал” баримлыг Бангкок хотын Бенчакитти паркт байрлуулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
batbold.sh@montsame.gov.mn
2026-04-09 18:23:34
@ShoovdorBatbold

Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Монголын Урчуудын Эвлэлийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Олон улсын “Норд арт” фестивалийн Гранпри шагналт уран барималч А.Очирболдын “Эр хоёр загал” уран бүтээлийг Тайландын Хаант Улсын нийслэл Бангкок хотын Бенчакитти паркт тус улс дахь Монгол Улсын ЭСЯ-ны санаачилгаар байрлуулжээ.


“Эр хоёр загал” уран бүтээл нь “Чингисийн эр хоёр загал” туужаас сэдэвлэсэн бөгөөд энэхүү уран бүтээлээрээ Монгол Улс, Тайландын Хаант Улсын харилцан ойлголцол, зэрэгцэн оршихуйг бэлгэдэн дүрсэлжээ. 


Бенчакитти парк нь долоо хоногт 13.000-15.000 орчим хүн очиж амарч, спортоор хичэллэдэг Бангкок хотын төв хэсэгт байрладаг томоохон паркын нэг юм.


“Амур”, “Буур Жамьян”, “Дэмүүл Арслан”, “Хотгойдын ван Чингүнжав”, “Мандухай сэцэн хатан” зэрэг баримал бүтээсэн А.Очирболдын "Ухамсар" бүтээл дэлхийн 192 орны бүтээлээс сонгогдон, Нью-Йорк хот дахь НҮБ-ын төв байрны цэцэрлэгт хүрээлэнд дэлгэгдэж байсан билээ. 


Хөшөө байрласан Бенчакитти паркын хаяг: https://maps.app.goo.gl/2DzJqpaA2kD2LfRm7 


相关新闻