Багаараа алтай ятга хөгжмийн аялгуунд уран бичиж толилуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
sodontuulb@gmail.com
2026-04-10 16:22:01

Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Монгол Улс, ОХУ дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойд зориулсан "Найрамдал дружбаүйл ажиллагаа ОХУ-ын Красноярск хотноо боллоо.


Энэ үеэр уран бичлэгийн олон улсын "Бичиг үсгийн гоо сайхан" үзэсгэлэнг зохион байгуулав. Үзэсгэлэнд МонголОХУ, Саудын Араб, Энэтхэг, Хятад, Япон, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын нийт 150 гаруй уран бичээч оролцжээ.


Үзэсгэлэнд оролцсон Монголын Зохиомжит Уран Бичлэгийн Холбооны уран бичээчид алтай ятга хөгжмийн аялгуунд багаараа анх удаа Перформанс каллиграф арт”-ын төрлөөр бичиж толилуулсан байна.


 

Энэ үеэр Монгол Улсын Соёлын элч, "Титэм-Арт" академийн тэргүүн, уран бичээч Э.Ариунболд хэлэхдээ, “Хамтран зүтгэж оролцсон Титэм-Арт академийн харьяа ОХУ-ын Буриад Улс дахь Титэм-Арт студийн тэргүүн Булгутова Арюна, Бато Жаргаловна, Трофимова Ирина Анатольевна, Тулонова Аюна Баяновна зэрэг эрхэм хүндэт буриад шавь нартаа гүн талархал илэрхийлье. Монгол Улсаас хүрэлцэн ирсэн алтай ятга судлаач, хөгжмийн зохиолч Д.Ганпүрэв болон түүний эрхэм шавь нарт баярлалаа. ­Олон хүний зүрх сэтгэлийг хөндөж хөглөсөн, дотоод сэтгэхүйд нь хүрсэн сайхан ёслол боллоо” хэмээв.


Үзэсгэлэнгийн нээлтэд ОХУ-ын Красноярск хотын Гадаад Харилцааны газрын дарга Макин Денис Сергеевич, Оросын Уран зургийн академийн хүндэт академич, философийн шинжлэх ухааны доктор, профессор, уран зураач Шишин Михайлович Юрьевич, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Үндэсний музейн захирал Татьяна Анатольевна Боронуева нарын хүндэт зочин оролцжээ.       





 

相关新闻