Энэ 7 хоногт Монгол Улсад

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136 @gmail.com
2026-04-13 06:47:05

Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/.  2026 оны дөрөвдүгээр сарын 13-19-нд болох үйл явдлын тоймыг хүргэж байна.

 

Улаанбаатарт:

4 дүгээр сарын 13-нд: УИХ дахь намуудын бүлэг хуралдана.

4 дүгээр сарын 15-нд: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний улирлын үзүүлэлтүүд танилцуулах хэвлэлийн хурал болно.

4 дүгээр сарын 15-нд: COP17 бага хурлын хүрээнд салбарын иргэний нийгмийн байгууллагуудын зөвлөлдөх уулзалт ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд мэдээлэл өгнө.


4 дүгээр сарын 1415-нд: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан болно.

4 дүгээр сарын 15-нд: Дэлхийн урлагийн өдөр тохионо.

4 дүгээр сарын 15-нд: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.

4 дүгээр сарын 16-нд: Төрийн тэргүүн зэргийн "Чингис хаан" одонт Морин хуур найрал хөгжмийн "Novel Melody" тоглолт Улсын Филармонийн концертын танхимд болно.


4 дүгээр сарын 16, 17-нд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

4 дүгээр сарын 16-17-нд: “Монгол судлалын шинэ эрин-VI” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.


4 дүгээр сарын 17-нд:Best of Chono”пянзны нээлт, амьд хөгжмийн тоглолт On'n Off Production House-т болно.

4 дүгээр сарын 18-нд: МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимээс Ардын багш Д.Чойжилсүрэнгийн нэрэмжит “Монгол бичгийн улсын уралдаан”-ыг 24 дэх жилдээ зохион байгуулна.

4 дүгээр сарын 18-нд: Олон улсын хөшөө дурсгал, дурсгалт газруудын өдөр тохионо.

4 дүгээр сарын 18-нд: “Дэлхийн цирк Монголд-2026” тоглолт "АСА аренад" болно.


4 дүгээр сарын 18-нд: Австрийн хөгжмийн зохиолч Л.Минкусийн мэндэлсний 200 жилийн ойд зориулсан “Дон Кихот” балетыг УДБЭТ-ын тайзнаа толилуулна.

4 дүгээр сарын 18-нд: Монгол Улсын Филармонийн Морин хуур найрал хөгжмийн “Чөлүгэн” дөрвөлийн нэрэмжит Мэргэжлийн морин хуурын дөрвөлийн олон улсын анхдугаар уралдааны “Гала концерт” Улсын Филармонийн концертын танхимд болно.

4 дүгээр сарын 19-нд: Улсын Филармонийн Симфони оркестрын "Сонгодог үдэш" тоглолтыг Улсын Филармонийн концертын танхимд толилуулна.

 

Орон нутагт:

4 дүгээр сарын 13-нд: Өвөрхангай аймгийн Хөгжимт драмын театрт "Зочломтгой монгол хүн" аймгийн аялал жуулчлалын нэгдсэн форум болно.


4 дүгээр сарын 15-нд: Орхон аймгийн Соёл, урлагийн цогцолборт "Эмоци" хамтлагийн хамтлагийн инээдмийн интертайнмент шоу тоглолт болно.

4 дүгээр сарын 17-18-нд: Сэлэнгэ аймгийн Биеийн тамир спортын ордонд Сэлэнгэ аймгийн ИТХ-ын даргын ивээл дор Аймгийн ахмадын нумт харвааны 2026 оны аварга шалгаруулах тэмцээн болно.

4 дүгээр сарын 18-нд: Орхон аймагт “Камертон” хамтлаг айрын хот" VIP тоглолтоо толилуулна.

 

Хилийн чанадад:

4 дүгээр сарын 13-14-нд: БНХАУ-ын Жинин хотод Монгол Улс болон БНХАУ-ын ӨМӨЗО-ы Улаанцав аймгийн барилгын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, бизнес эрхлэгчдийг холбох зорилготой бизнес уулзалт болно.

4 дүгээр сарын 16-18-нд: БНСУ-ын Пусан хотын кино ордонд 2026 оны “Монгол кино өдөрлөг”-ийг гурав дахь жилдээ зохион байгуулна.

4 дүгээр сарын 18, 19-нд: Сайтама мужийн Токорозава дүүрэгт байрладаг Нисэхийн дурсгалын хүрээлэнд уламжлал болгон зохион байгуулдаг “Хаврын баяр”-ыг зохион байгуулна.

 

-Киприйн Пежейа хотноо дэлхийн аваргатай өрсөлдөх шатарчныг тодруулах тэмцээн энэ сарын 16-нийг хүртэл болно. 

-ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн долоодугаар сарын 19-нийг хүртэл гарна. 

 

相关新闻