Сансрын нисэгчдийн өдөр тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2026-04-12 12:01:29

Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас жил бүрийн 4 дүгээр сарын 12-ныг “Олон улсын сансрын нисэгчдийн өдөр” гэж зарласан.


Дөрөвдүгээр сарын 12 бол хүн анх сансарт ниссэн түүхэн өдөр бөгөөд дэлхий даяар “Сансрын нисэгчдийн олон улсын өдөр” буюу “Юрийгийн өдөр” хэмээн тэмдэглэдэг. Одоогоос 65 жилийн тэртээ буюу 1961 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр ЗХУ-ын иргэн Юрий Алексеевич Гагарин Байконур буудлаас Восток-1” хөлгөөр сансарт 108 минут нисэж, эсэн мэнд газардсан түүхтэй. Дэлхийн анхны сансрын нисэгч дэлхийг тойрог замаар нэг удаа тойрч Саратов мужийн Смеловка тосгоны орчим буужээ.


Энэхүү түүхэн өдрийг тохиолдуулан БНМАУ-ын баатар, ЗХУ-ын баатар, Монгол Улсын сансрын анхны нисэгч Ж.Гүррагчаа Сансрын нисэгчдийн өдрийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлсэн байна. Юрий Гагарин сансарт ниссэнээс хойш дэлхийн 40-өөд орны 500 гаруй хүн сансарт нисжээ.


Ташрамд дурдахад, Монгол Улс сансар судлалын салбарт өөрийн гэсэн байр суурьтай. 1981 оны гуравдугаар сарын 22-нд Монгол Улсын иргэн, сансрын нисэгч Ж.Гүррагчаа “Союз-39” хөлгөөр сансарт ниссэнээр дэлхийн 10 дахь, Монголын анхны сансрын нисэгч болсон түүхтэй. 


相关新闻