Хангай Хөвсгөлийн уулархаг нутаг, Дорнодын талаар цас бороо орно
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Хангай Хөвсгөлийн уулархаг нутаг, Дорнодын талаар өнөөдөр бороо, цас орж, говь, талаараа салхи шуургатай байхыг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.
Бусад нутгаар хур тунадас орохгүй. Ихэнх нутгаар
солигдмол үүлтэй. Салхи ихэнх нутгаар
баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс
болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч
ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл,
Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Сэлэнгэ, Ерөө, Туул, Тэрэлж,
Онон, Улз, Халх голын хөндийгөөр +2+7 градус, Их нууруудын
хотгор, Алтайн уулархаг нутаг, говийн бүс
нутгийн өмнөд хэсгээр +11+16 градус, бусад нутгаар +6+11 градус
дулаан байна.
Улаанбаатар орчмоор үүл багасаж, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, +6+8 градус дулаан байна.