СOP-17 бага хурлын санхүүжилтийг эхнээс нь нээлттэй байх шаардлагыг Ерөнхий сайд тавилаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2026-04-13 19:23:05

Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Ерөнхий сайд Н.Учрал Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу СOP-17 бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны ээлжит хуралд оролцов. 


Гадаадын хөрөнгө оруулалт татах, инновац, олон улсын түншлэлийг хөгжүүлэх зэрэг томоохон ач холбогдолтой тус хурлын төсвийн захиран зарцуулалт олон нийтэд эхнээсээ нээлттэй ил тод байх шаардлагыг Ерөнхий сайд тавилаа. Мөн хурлын бэлтгэл ажил, зохион байгуулалтад Засгийн газар онцгой анхаарч, асуудлыг цаг алдалгүй шуурхай шийдвэрлэж ажиллана. Өнөөдрийн хуралдаанаар тулгамдсан асуудлуудаа ярилцаж нэгтгээд, Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаанаар албан даалгавар гаргаж шийдвэрлэнэ гэлээ. 


COP 17 бага хурал нь Монгол Улсын өмнө тулгамдаж буй газрын доройтол, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт зэрэг асуудлын бодит шийдэлд чиглэсэн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх чухал боломж. Монгол Улсын Засгийн газар Ногоон хөгжлийг чөлөөлөх ажлыг хэрэгжүүлнэ гэдгийг Ерөнхий сайд илэрхийлэв.  

 

Манай улсад энэ оны наймдугаар сарын 17-28-нд болох COP 17 бага хуралд НҮБ-ын гишүүн улс орнууд, харьяа байгууллагууд, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг  томоохон хөрөнгө оруулагчид хүрэлцэн ирнэ. Ойролцоогоор 8-10 мянга орчим төлөөлөгч  ирэх тооцоолол гарчээ.


Хурлын бэлтгэл ажлыг хангах хүрээнд 12 дэд хороог байгуулсан. Хороодын төлөвлөсөн 782 ажлын биелэлт 55.9 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. 


相关新闻